Never give up
Aaron Hatch-ийн түүх:
http://www.cisco.com/web/learning/netacad/success_stories/videos/aaron.html
Bryan Donlan-ий түүх:
http://www.cisco.com/web/learning/netacad/success_stories/digitalDivide/USsucceed.html
Posted byDamjaa at Friday, September 25, 2009 0 сэтгэгдэл
Labels: IT
Linux Kernel 2.6.31
Хоёр хоногийн өмнө буюу 9 сарын 9-ний өдөр албан ёсоор гарчээ.
Highlights of Linux Kernel 2.6.31:
· Support for USB 3.0;
· CUSE and OSS proxy;
· The desktop interactivity under memory pressure was improved;
· Performance counters;
· Support for IEEE 802.15.4 low-rate WPAN (Wireless Personal Area Networks);
· Support for Gcov;
· Kmemcheck;
· Kmemleak;
· Fsnotify;
· Initial support for the NFS 4.1 client;
· mmap readhead improvements;
· Btrfs improvements;
· Ext4 improvements.
Шинээр нэмэгдсэн драйверуудыг эндээс сонирхоорой.
Posted byDamjaa at Friday, September 11, 2009 0 сэтгэгдэл
Labels: IT
BGP4 Case studies/Tutorial - Cisco
Саяхан BGP тохируулах хэрэг гарсан юм. Энэ талаар тийм ч сайн мэдлэггүй болохоор судлахаар шийдлээ. Уг нь бэлэн сайхан жишээнүүд байсан ч энэ протоколыг нэг сайн ойлгож байж хиймээр санагдаад. Олон ном, материалууд байсан хэдий ч хурдан хугацаанд цэгцтэй ойлголт авчих гарын авлага олсноо та нарт хүргэе гэж бодлоо. Хэрэгтэй нэгэндээ тун хэрэгтэй эд юмсанж. Үүний ачаар л хэргээ бүтээлээ. :) BGP протоколын үндсэн ойлголтууд, зарчмыг тун сайхан энгийнээр, жишээтэй нь тайлбарласан гарын авлага л даа. Эндээс pdf хэлбэрээр нь татаж аваарай. Харин онлайнаар үзье гэвэл энд байгаа.
Posted byDamjaa at Thursday, August 27, 2009 0 сэтгэгдэл
Labels: Network
Блогоороо нэг шагайхад..
Ойрдоо мангар их завтай байсан мөртлөө блогоо нэлээд орхижээ. Уйдаж байгаагийн шинж юм бол уу гэсэн хэхэ. Нэг ажилд орчихсон, гүйгээд л байна. Ер нь их ядардаг юм байна шүү. Энэ бусад хүмүүс яаж болоод байна аа. Тоох ч үгүй найман цаг суучихаад гараад явчих юм. Би бол байхгүй ээ. Орой гэртээ хариад нам. Бас нэг асуудал гэвэл өглөө босох байна. Тэгж байгаад сурах байлгүй дээ.
Өөрийн ажилд орохоор сонирхож байсан газруудын нэгт, өөрийнхөө мэргэжлээр ажиллана гэдэг сайхан л юм шиг байна. Гэхдээ яг амтыг нь авч эхлээгүй л байна :)
Posted byDamjaa at Friday, August 21, 2009 3 сэтгэгдэл
Labels: Миний л бодол
Google Chrome for Linux
Аль 6 сарын 4-д Гүүгл хромын линукст зориулсан хувилбар нь гарчээ. Гэхдээ альфа хувилбар юм байна. Удахгүй албан ёсоор бүрэн хувилбар нь гарах биз ээ . Дэлгэрэнгүйг эндээс:
http://news.softpedia.com/news/Google-Chrome-for-Linux-is-Officially-Available-113487.shtml
Хромын өөрийнх нь блог дээрх мэдээлэл: http://blog.chromium.org/2009/06/danger-mac-and-linux-builds-available.html
Гэвч альфа хувилбар тул одоохондоо хэрэглээндээ хэрэглэхийг зөвлөхгүй байгаа юм байна.
Posted byDamjaa at Wednesday, June 24, 2009 3 сэтгэгдэл
Labels: Интернэт
Содон мэдээ
Сүүлийн үед Афганистанд амьдарч байгаа Хазара үндэстнүүдийн талаар нэлээд сонирхох болсон юм. Сонирхох ч гэж дээ. Энд тэнд хазара нарын мэдээлэл олдох юм бол сонирхон уншдагаас биш гүнзгийрч судлаад байсан юм байхгүй л байна. Хамгийн анх долдугаар ангид байхдаа сонин дээрээс Хазара нарын тухай уншаад их өрөвдөж билээ. Тиймээс бид нартай нэг угсаа гаралтай, харь оронд олон зуун жил хүнд хэцүү дарамтан доор аж төрж буй тэднийг элэг нэгт Монголчуудтайгаа харилцаа холбоотой байхыг хүсэх болсон. Сүүлд НТВ-ээр гарсан "Монголоо хайсан Монгол" нэвтрүүлгээр бас тэдний тухай үзсэн. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг дараах холбоосуудаар авч болно.
http://www.pambaga.net/index.php/H%D0%B0z%D0%B0r%D0%B0-Mongol/
http://origo.mn/24tsag/2006/01/28/12994
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1235&Itemid=120
http://www.uukhai.com/archives/tag/%D1%85%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%D0%B0
Цахим өртөө сүлжээний оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад байнга оршин суугч, Монгол угсаа гаралтай хазара үндэстэн, ахлах сургууль төгсөгч хоёр шилдэг сурагчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэг олгож байгаа юм байна. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн дүн нь саяхан гарсан бөгөөд Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас гэсэн гурван оюутан сонгогджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.
За энд нэг зүйл олзуурхууштай нь Захра Хуссейн Бахш манай сургуульд, манай тэнхимд, яг миний мэргэжлээр элсэн орж байгаа юм байна. Бичсэн эссенийх нь хэсэглэлээс сийрүүлбэл:
"...Талибаны засаглал унасны дараахан 2005 онд би эх нутагтаа дээд боловсрол эзэмшихээр буцаж ирсэн... Голцуу хазара үндэстэн төвлөрсөн Афганистаны төв хэсэг болоод Бамианы Их сургуульд мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хомсдлыг арилгаж, тулхтай хөгжлийн төлөө хүчин зүтгэх хүсэлтэй.... Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн зүйлстээ сэтгэл хангалуун биш байна. Хэрэв Монгол оронд 5 жил сурч, өөрийгөө хөгжүүлж, дээд боловсрол эзэмшээд ирвэл би хавьгүй ихийг хийж бүтээж, Афганистанд буй хазара ард түмнийхээ төлөө ажиллахад бэлэн болж чадна гэдэгтээ итгэлтэй байна... "
гэжээ. Ямартай ч Хазара хүн миний мэргэжлээр манай сургуульд сурч байгаад би их баяртай байгаа бөгөөд цаашдаа их зүйл хийж бүтээнэ гэдэгт нь найдаж байна. Мөн хамтран ажиллах боломж ч гарахыг үгүйсгэхгүй юм. Амжилт хүсье.
Posted byDamjaa at Monday, June 01, 2009 4 сэтгэгдэл
Labels: Миний л бодол
GNS3

Эрхэм Цискочдоо анхаарлаа хандуулна уу. Одоо хэрэгтэй хэрэггүй баахан симулятор дээр ажилладаг ажилладаггүй командууд бичиж суух цаг нэгэнт өнгөрчээ. Учир юу вэ хэмээвээс GNS3- ийг танилцуулахад оршив оо.
Энэхүү симулятор маань надад хэд хэдэн онцлогоороо маш таалагдсан бөгөөд тэр хэрээрээ их тус хүргэж байгаа билээ.
Нэгдүгээрт: Симуляц хийж байгаа рутерууд дээрээ жинхэнэ IOS -г нь татаж суулгаад ашиглана. Тийм болохоор яг л бодит рутертэй ажиллах бөгөөд ажиллахгүй команд гэсэн ойлголт байхгүй болов. Учир нь Dynamips хэмээгч эмулятор маань энэ орчныг бий болгож байгаа юм.
Хоёрдугаарт: Firewall -тай гэж байгаа.
Гуравдугаарт: Симуляц хийсэн сүлжээгээ, эсвэл зүгээр нэг рутерийг бодит машинтай, бодит сүлжээтэй холбож болно оо. Энэ бол үнэхээр сайхан боломж. Бодит орчинд туршиж үзэж байгаагаас ялгаагүй гэсэн үг.

Энэ програм маань Open Source болохоор авч хэрэглэх тал дээр санаа зоволтгүй бөгөөд Windows, Linux, MacOS X системүүд дээр ажиллана. Өөр олон боломжуудтай ч миний хувьд дөнгөж ашиглаж эхэлж байгаа болохоор илүү ихийг хэлж мэдэхгүй нь.
Аа нээрээ анх энэ програмыг олж нээн ашиглаж, надад танилцуулсан Энкүд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Posted byDamjaa at Saturday, April 11, 2009 6 сэтгэгдэл
Сандрав...
Posted byDamjaa at Thursday, April 09, 2009 3 сэтгэгдэл
Labels: IT, Тэмдэглэл гэх юм уу даа
Дэлхий дээрх хамгийн жижиг Линукс компьютер

Picotux нь RJ45 коннектороос яльгүй том буюу 35mm×19mm×19mm хэмжээтэй линукс компьютер юм. Ерөнхий үзүүлэлтүүд нь гэвэл:
Processor: 32-bit ARM 7 Netsilicon NS7520
Processor Clock: 55 MHz
Flash Memory: 2 MB
RAM: 8 MB SDRAM
Ethernet: 10/100 Mbit, HD and FD, auto sensing
Serial (TTL): Up to 230.400 bps
General
Input/Output Pins(TTL) 5, can be used as Handshake
LED for Ethernet 2; green (programmable) and yellow (Carrier)
Supply Voltage: 3,3 Volt +- 5%
Supply Current: 250 mA
Operating System: uClinux 2.4.27 Big Endian (native)
Shell: Busybox 1.0 and others
File Systems: CRAMFS, JFFS2, NFS
Applications: Webserver, Telnet
Size of the Linux Systems
in Flash: 720 KB and more
Protected Bootloader
for Update over Network: 64 KB Code
Development System: GNU Tool chain
Compiler GCC 3.4.4 for C/C++ and Fortran
Binutils 2.15
Library: uClibc 0.9.26
Dimensions:
Height: 19 mm
Width: 19 mm
Deep: 36 mm
Package: Shielded by metal
Weight: ca.18 g
Ambient Temperature: -40°C to 85°C
Хөөрхөн эд байгаа биз.
Posted byDamjaa at Saturday, February 21, 2009 3 сэтгэгдэл
Labels: IT
2008 онд гарсан шилдэг технологиуд
Нээрээ лаг лаг юмнууд гарчээ. Мэддэгээс IPhone л байх шив дээ. Бусдыг нь бол хараа ч үгүй, мэдээ ч үгүй, дуулаа ч үгүй юм байна. Эндээс ороод үзээрэй.
http://thehottestgadgets.com/2009/01/23-of-the-hottest-gadgets-and-technologies-from-2008-002050
Posted byDamjaa at Friday, February 13, 2009 0 сэтгэгдэл
Labels: IT
Take this woman as your wife?
Ха ха үнэхээр инээдтэй юм аа. Estimated installation time: 47 years. Bugzilla гээд орилж байдаг.. хэхэ Дээр нь дараад томруулаад үзээрэй.
Posted byDamjaa at Monday, February 09, 2009 4 сэтгэгдэл
Би яагаад Vista-д дургүй байдаг вэ?
Ийм болохоор л дургүй байдаг юм даа. :)
Posted byDamjaa at Monday, February 09, 2009 1 сэтгэгдэл
Window XP/Vista, Linux And Mac OS X дээр MAC хаягаа солих нь..
Дээр дурдсан үйлдлийн системүүд дээр сүлжээний интерфэйсийнхээ MAC хаягийг нь солих энгийн ойлгомжтой зааврууд байна. Асуусан хүмүүс ийшээ орж үзээрэй. http://www.irongeek.com/i.php?page=security/changemac
Posted byDamjaa at Wednesday, February 04, 2009 0 сэтгэгдэл
Labels: Network, Дажгүй сайтууд
Хатуу дискээ шалгах програмууд
Posted byDamjaa at Tuesday, February 03, 2009 0 сэтгэгдэл
Labels: Дажгүй сайтууд
Хэдэн зураг..
За өөрт таалагдсан хэдэн зургуудаа орууллаа.
Сонин сэтгэсэн байгаан шүү.
Энэ муур, хүүхэд хоёрын харцыг хараарай.

Энэ нээрээ их сонин. Хаана байдаг юм бол? мэдэх хүн байна уу?
Posted byDamjaa at Tuesday, February 03, 2009 5 сэтгэгдэл
Storm
Гоё бүтээл..
Posted byDamjaa at Saturday, January 31, 2009 0 сэтгэгдэл
Labels: Дуу хөгжим
Feeling good..
It's a new dawn
It's a new day
It's a new life
For me..
And I'm feeling good
Энэ дууг сонсохоор цоо шинэ зүйл мэдэрмээр санагддаг... Цоо шинэ мэдрэмж..
Posted byDamjaa at Friday, January 16, 2009 2 сэтгэгдэл
Labels: Дуу хөгжим
Жаахаан тэмдэглэл...
Өглөөг сайхан эхэллээ. Өнөөдөр нэг юм хийхээр төлөвлөчихсөн байгаа, тэрийг хийж байж л энэ сургуулиас гарна даа. Заавал хийнэ!
Posted byDamjaa at Thursday, November 27, 2008 6 сэтгэгдэл
Labels: Тэмдэглэл гэх юм уу даа

